Үйлчилгээний нөхцөл

 

Ерөнхий

  1. www.bayarlalaa.shop нь ГАЙХАЛТАЙ ТӨСӨЛ ХХК-ийн онлайн худалдааны систем бөгөөд энэхүү нөхцөл нь тухайн системээр дамжуулан худалдан авалт хийж төлбөр төлөх, барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
  2. Худалдан авагч нь хэрэглэгчээр бүртгүүлэх, эсвэл худалдан авалт хийхдээ худалдааны нөхцлийг зөвшөөрсөнөөр худалдан авалт хийгдэнэ.
  3. www.bayarlalaa.shop нь 18-с дээш насанд хүрсэн хүнд үйлчлэх ба, насанд хүрээгүй бол эцэг эхийн хамт үйлчлүүлнэ.

1. Бүртгэлийн зарчим

Хэрэглэгч нь www.bayarlalaa.shop - сайтын үйлчилгээг авахаар бүртгүүлэхдээ www.bayarlalaa.shop бүртгэлийн хуудас профайл хэсэгт өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулж, өөрчлөгдсөн тохиолдолд цаг тухай бүрд нь шинэчлэн засч байх үүрэгтэй. Хэн нэгэн хэрэглэгчийн оруулсан мэдээлэл ямар нэгэн байдлаар худал, буруу агуулгатай байвал www.bayarlalaa.shop сайт тухайн хэрэглэгчийн бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээc татгалзах эрхтэй.

2. Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдал

  • Та www.bayarlalaa.shop сайтад бүртгүүлснээр өөрийн сонгосон давхардаагүй хэрэглэгчийн нэр болон нууц үгийг үүсгэнэ. Та өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдэлд та эзэн болох болно. Өөрийн буруутай үйлдлээс хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдаж, ямар нэг байдлаар хохирол учирсан тохиолдолд www.bayarlalaa.shop сайт хариуцлага хүлээхгүй болно.
  • Www.bayarlalaa.shop нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдол задруулахгүй байх үүрэгтэй.
  • Хэрэглэгчийн мэдээлэл нууц үг, нэвтрэх нэр зэрэг нууцлалын мэдээллийг бусдад дамжуулснаар хэрэглэгчид учрах хохирлоос хэрэглэгч өөрөө сэргийлэх үүрэгтэй. 
  • Та www.bayarlalaa.shop-р үйлчлүүлж байх явцад ssl буюу өндөр нууцлалтайгаар мэдээлэл дамжуулах технологийг ашиглах боломжтой тул сүлжээгээр таны мэдээлэл аюулгүй дамжуулагдан мэдээллийн баазад хадгалагдах болно. Иймээс аль болох бусдад хэрэглэгчийн нэр, нууц үгээ дамжуулахгүй байж хэрэглэж дууссаны дараа бүртгэлээ хааж системээс гарч байх үүрэгтэй!
  • Хэн нэгэн танд мэдэгдэлгүйгээр таны бүртгэлийг хэрэглэсэн сэжиг илэрвэл www.bayarlalaa.shop сайтын техникийн албанд яаралтай мэдэгдэж бүртгэлийн мэдээллээ яаралтай шинэчлэх үүрэгтэй!
  • Хэрэглэгч тасалбар захиалахдаа өөрийн үндсэн мэдээлэл болох ( E-mail хаяг, нэр, утасны дугаар) зэргийг үнэн зөв бөглөх хэрэгтэй.

3.Хэрэглэгчийн хариуцлага

  • www.bayarlalaa.shop нь хэрэглэгчийн буруутай үйлдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээд болон www.bayarlalaa.shop сүлжээнд учруулсан хохирлыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй.
  • www.bayarlalaa.shop -ийн хэрэглэгч нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд www.bayarlalaa.shop нь тухайн үйлдлийг таслан зогсоох эрхтэй хэдий ч энэ нь заавал гүйцэтгэх үүрэг биш болно.
  • Хэрэглэгч нь өөрт тулгарсан санал гомдол, техникийн алдаа, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлж системийг хамтран сайжруулах боломжтой.

4. Сайтын хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд дараах зүйлсийг хориглоно.

  • Улс төрийн сурталчилгаа хийх,
  • Бусдыг айлган сүрдүүлэх,
  • Гэмт хэргийн үйлдлийг дэмжих,
  • Бусдын нэр хүнд, хувийн нууцад халдах,
  • Ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох,
  • Хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх,
  • Бусад аан-ийн оноосон нэр, барааны тэмдгээр бүртгүүлсэн нэрийг хуурамчаар ашиглах
  • Зохиогчийн эрх зөрчих,
  • Зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор их хэмжээний спам илгээх,
  • Бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад хортой кодыг илгээх,
  • Санаатай болон санамсаргүйгээр бүхий л төрлийн хууль дүрмийг зөрчих зэрэг нь хориотой!

Эдгээр болон хуульд харшлах бусад нөхцөлд www.bayarlalaa.shop сайт нь тухайн гишүүний эрхийг хасах, үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй төдийгүй тэрхүү хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад мэдүүлэх эрхтэй.

5. Үйлчилгээнд өөрчлөлт оруулах

  • Www.bayarlalaa.shop нь үзүүлж байгаа үйлчилгээгээ сайжруулах зорилгоор бүхэлд нь буюу хэсэгчилэн өөрчлөхдөө анхааруулга өгөхгүй байж болно.

6. Холбоос болон сурталчилгаа

  • Www.bayarlalaa.shop сайтын үйлчилгээгээр үйлчлүүлэх явцад www.bayarlalaa.shop түншүүдийн төлбөрт сурталчилгаанд энэхүү үйлчилгээний нөхцөл хамаарахгүй бөгөөд тухайн сурталчилагч болон хэрэглэгчийн хоорондох харилцаанд www.bayarlalaa.shop хариуцлага хүлээхгүй. Мөн www.bayarlalaa.shop үйлчилгээг хэрэглэх явцад болон бусад байдлаар хэрэглэгчийн олж авсан холбоосуудад бид ямар нэг хариуцлага хүлээхгүй.

7. Сайтын өмчлөгчийн эрх

  • Www.bayarlalaa.shop -ний үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа программ хангамж худалдааны тэмдэг, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглах хориотой.

Эдгээр үйлчилгээний нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдол илэрвэл gaikhaltaitusul@gmail.com хаягаар болон +976 8009-8795 утсанд яаралтай мэдэгдэнэ үү

 

8. Facebook дата ашиглах болон устгах тухай

  1. Та Facebook аккаунт аа ашиглан нэвтрэсэн нөхцөлд таны Имэйл хаяг болон олон нийтэд нээлттэй байгаа Facebook нэр болон зургийг ашиглана. 
  2. Дээрх Facebook-с татаж авсан мэдээллээр таныг захиалга хийхэд имэйл илгээхэд ашиглана. 
  3. Хэрэв та Acyy.me сайтын Аккаунт аа устгуулахыг хүсвэл info@acyy.me имэйлээр өөрийн имэйл хаягаас хүсэлт өгснөөр бид таны захиалгын болон бусад мэдээллийг устгах болно